WATERCOPE төслийн хүрээнд Хятад-Монгол-Германы судлаачид, орон нутгийн малчид-тариаланчид, бүх шатны бодлого боловсруулагчид хамтран ажиллана. Алтайн уулс, Зүүн гарын говийн хээр, заримдаг-цөлийн эмзэг экосистем дэх агро-экологийн тарчиг нөөцийг уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан зохистой ашиглах технологи боловсруулж туршин- хэрэгжүүлэхэд төслийн гол зорилго оршино. Хил дамнасан усны эх үүсвэр бүхий энэ бүс нутагт гарч байгаа хур тундасны хувиарлалт, цасны усны горимын өөрчлөлт, хүн амын хурдацтай өсөлт, бэлчээр ашиглалтын уламжлалт системийн алдагдал, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжих зэрэг бодлогын өөрчлөлтөөс үүдэн ус, бэлчээрийн хомс нөөцийн төлөөх өрсөлдөөн нэмэгдсээр байна. Тариалангийн газар хурдацтай давсжиж байгаа нь үүний нэг жишээ юм. Энэ бүхэн Алтай-Зүүн гарын хоёр томоохон голын бэлчирт байгалийн нөөцөд түшиглэн амьдардаг нутгийн цөөнх ястнуудын амьжиргааны уламжлалт арга барилыг алдагдуулахад хүргэж байна. WATERCOPE төсөл байгаль орчны судалгааны багийг усны менежмент, газар ашиглалтыг сайжруулах үндэсний бодлого боловсруулах үйл ажиллагааг шаардлагатай мэдээллээр хангадаг байх хэмжээнд хүртэл чадавхжуулахад туслана.


JavaScript must be enabled in order for you to use Google Maps.
However, it seems JavaScript is either disabled or not supported by your browser.
To view Google Maps, enable JavaScript by changing your browser options, and then try again.